Sunday, May 6, 2018

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болжээ. Учир нь #Youtube гэх гайхалтай “багш” бидэнд байгаа шүү дээ.
Өдөр тутам хэдэн зуун хэрэглэгч хандаж байдаг хуудаснаас бид үзэж, харахыг хүссэн зүйлсээ хайж төвөггүй олчихдог билээ. Гэвч илүү үр дүнтэй ашиглаж суръя гэвэл цэгцтэй хандах нь чухал юм.
Тийм ч учраас "Herald" сайтаас бүжиг сурахад тохиромжтой дараах сувгуудыг нэрлэсэн байна. Та бүхэн эдгээр сувгуудаар зочлон хүссэн бүжгээ сураарай.
1. DANCE TUTORIALS LIVE
Youtube-ийн энэхүү сувгаас та хип хоп болон break бүжгүүдийг сурах боломжтой. Тэд 7 хоног тутамд шинэ бүжиг дэглэлт оруулдаг бөгөөд бүжиглэдэг болон анхлан суралцагчдад тохиромжтой юм. Учир нь тэд бүжгээ алхам алхамаар нь заах бөгөөд эрүүл мэндэд ч тустай юм шүү.






Ардын бүжиг

Бүжиг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулж байжээ.
   
          Анчин омгуудын хүмүүс анд явахынхаа өмнө далдын хүчинд сүсэглэн, ангаа олз омогтой болгохыг хүсэмжлэн бүжиглэхдээ нэг нь ямар нэгэн амьтныг дүрслэн бусад нь түүнийг агнаж байгаа байдлаар бүжиглэдэг байсан нь тэдний санаа сэтгэл, урам зоригийг бадрааж өгөхийн зэрэгзэрэгцээ зохих ёсны давтлага сургууль болдог байлаа.

Спартак (бүжгэн жүжиг)

Спартак нь Арам Хачатуряны бүжгэн жүжиг юм. Энэхүү бүтээл нь Ромчуудын эсрэг боссон боолуудын удирдагч Спартакийн Боолуудын гуравдугаар дайнбуюу Спартакийн бослогын үеийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвтэй бүжгэн жүжиг бөгөөд боолууд эрх чөлөөгөө олж авснаар дуусдаг нь жинхэнэ түүхээс ялгаатай юм. Хачатурян уг бүжгэн жүжгээ 1954 онд зохиож, үүнийхээ төлөө мөн онд Лениний одонгоор шагнагджээ

Сонгодог урлаг: Балет үүссэн түүх

Балет гэсэн нэр томъёо ballo, ballare–бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм. 
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.

Сонгодог бүжиг бол дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.

Орчин үеийн бүжиг дэглэлт: Модерн бүжиг хэрхэн үүссэн бэ? Дэлгэрэнгүй түүх

allet Insider сэтгүүлийн ерөнхий редактор Алиса Асланова модерн бүжгийн онцлог болон хэрхэн энэхүү урсгал гарч ирсэн тухай ярьж байна
Орчин үеийн бүжиг одоогийн түвшинд хүрэхийн тулд маш урт замыг туулсан байдаг. Хамгийн анх модерн бүжиг нь балет урлагийн эсрэгцэл болон гарч ирсэн юм. Хэрэв балетад хатуу дэг журам, шатлан захирах ёс тогтсон байдаг бол модерн бүжиг хувийн онцлог шинж дээр суурилсан философитой байв.
Бүх зүйл хэрхэн эхэлсэн бэ?
Бүх зүйл XIX зууны сүүлчээр францын дуучин, багш, тайзны урлагийн онолч Франсуа Дельсартаас эхлэлтэй. Дельсарт хамгийн анх модерн бүжгийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг. Товчхондоо түүний үзсэнээр бол ямар нэг тогтсон журмаас үл хамаарах үйл хөдлөл хамгийн чухал байсан юм. Тэрбээр энэ системийг бүжигчдэд гэхээсээ илүүтэй жүжигчид болон дуучдад зориулж гаргасан ч энэ нь бүжгийн ертөнцөд суурьшсан билээ.

Гудамжны бүжигчин Төөгөө

Би гудамжны бүжгээс өөрийгөө олж нээсэн
Африк-Америкчуудаас гаралтай гудамжны бүжиг тэртээ 20 дугаар зууны эхэн үед алс холын Америкт үүсч, хөгжлийнхөө явцад илүү боловсронгуй болсоор өдгөө хэл ус, үндэстэн ястан, улс гүрэн хамаарахгүйгээр дэлхийн залуусыг холбох, ойлголцох “хэл” болжээ. Манайхан саяхныг хүртэл “Хэдэн залуус хийх юмгүйдээ л гудамжинд бүжиглэдэг” гэсэн эндүү бодолтой явсан бол үнэндээ хүмүүсийн энэ бодол хэдийнээ цаг үеэ өнгөрөөж, гудамжны бүжиг өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүжгийн нэгэн төрөл болсон. Тэгвэл үүнийг өөрийн хийж буй үйлдэл бүхнээрээ олонд мэдрүүлж, үеийн залуусаа гудамжны бүжигтэй танилцуулж яваа “AIM4Rпродакшны үүсгэн байгуулагч, “AIM4R dance studio”-гийн захирал Т.Саруултөгс буюу Төөгөөг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Гудамжны бүжиг Төөгөөг хэрхэн өөрчилсөн бол...
ХҮҮГЭЭ БҮЖИГТ ДУРЛУУЛСАН ААВ 
Майкл Жексоны ид мандан бадарч буй цаг үед Төөгөөгийн аав гэртээ алдарт попын загалмайлсан эцгийн клипүүдийг үзэж, түүнийг дуурайн бүжиглэдэг байжээ. Заримдаа аав нь бүжгэндээ хань татан ах дүү, найз нөхдөө цуглуулж, тэр дунд нь жаахан хүү тэднийг мөн л даган бүжиглэх гэж хэрэндээ л хичээдэг байжээ. Мөн хүүхэд байхдаа аавынхаа Жексоны дуун дээр хэрхэн эвсэлтэй гэгч нь бүжиглэж буй дүрс бичлэгийг хэдэнтээ тавьж үзсээр багаасаа дуу хууртай, бүжиг танцтай орчинд өссөн нь түүнийг энэ урлагт эргэлт буцалтгүйгээр дурлах шалтгаан болсон гэдэг.

“Би арван жилдээ маш бүрэг, ичимхий, доожоогүй хүү байсан”...   

Бэлхүүсний бүжиг

Бэлхүүсний бүжиг буюу ракс шарки (араб. رقص شرقي‎, raqs sharqi) нь Араб, Перс, Турк зэрэг Дундад Дорнын ард түмний бүжгийн төрөл юм. Бэлхүүсний бүжиг ("гэдэсний бүжиг" гэдэг нь болхи махан орчуулга) тухайн улс, бүс нутгаас хамааран стиль, хувцас зэргээрээ ялгарах ба сүүлийн үед Өрнийн болон Дэлхийн бусад орнуудад их сонирхох болсноор олон шинэ стиль бий болж байна. Мөн "хэвлийн бүжиг" гэсэн орчуулга хэрэглэдэг.

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болж...