Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болжээ. Учир нь #Youtube гэх гайхалтай “багш” бидэнд байгаа шүү дээ.
Өдөр тутам хэдэн зуун хэрэглэгч хандаж байдаг хуудаснаас бид үзэж, харахыг хүссэн зүйлсээ хайж төвөггүй олчихдог билээ. Гэвч илүү үр дүнтэй ашиглаж суръя гэвэл цэгцтэй хандах нь чухал юм.
Тийм ч учраас "Herald" сайтаас бүжиг сурахад тохиромжтой дараах сувгуудыг нэрлэсэн байна. Та бүхэн эдгээр сувгуудаар зочлон хүссэн бүжгээ сураарай.
1. DANCE TUTORIALS LIVE
Youtube-ийн энэхүү сувгаас та хип хоп болон break бүжгүүдийг сурах боломжтой. Тэд 7 хоног тутамд шинэ бүжиг дэглэлт оруулдаг бөгөөд бүжиглэдэг болон анхлан суралцагчдад тохиромжтой юм. Учир нь тэд бүжгээ алхам алхамаар нь заах бөгөөд эрүүл мэндэд ч тустай юм шүү.
2. NATHANIEL2794
Хурууны хөдөлгөөнөөр хийдэг бүжиг харж байсан л биз дээ? Гэхдээ хийж үзье гэж оролцдож байсан уу? Магадгүй хэцүү санагдсан байж болноо... Гэвч энэ сувагтай байхад алзахгүй шүү.
3. TANGISTUDENT
Танго сонирхогч, сурахыг хүсдэг, суралцаж буй хүн бүхний анхааралд... Үүнийг Herald.com-оос дэлхийн но1 бүжгийн суваг хэмээн нэрлэжээ. Учир нь тэд бүх бүжгээ анхлан суралцагчид хараад ойлгохоор алхам алхамаар заадаг бөгөөд энэ сувгаас танго сонирхсон бүхэн суралцах боломжтой юм.
4. ADDICTED2SALSA
Нэрнээс нь харахад л ямар бүжиг заадаг нь тодорхой байгаа биз ...~ Тэд мэдээж салса бүжиг заадаг. Мэргэжлийн бүжиг дэглээчид танд салса бүжгийн хөдөлгөөн бүрийг ойлгомжтой тайлбарлаж заах болно.
5. EASY2DANCE
Энэхүү суваг нь төрөл бүрийн бүжиг оруулдаг бөгөөд маш их хандалт авдаг youtube сувгуудын нэг юм. Мэргэжлийн бүжгийн багш нар 7 хоног бүр маш олон бүжгийн хичээл оруулдаг аж.
Хип хоп урлагийн гол элемент болох брэк бүжиг сонирхогч, суралцахыг хүссэн хэн бүхэнд маш том боломж байна шүү. Үнэгүй бас үр дүнтэй сургалт... Анхлан суралцагчдадаа зориулан алхам алхамаар заах бөгөөд маш олон шинэ бичлэгүүд долоо хоног тутамд орох болно.
Энэ сувгаас бүжгийн маш олон төрлийг суралцаж болно. Тухайлбал бачата, салса кизомба гэх мэт. Харин бусад сувгаасаа ялгагдах гол онцлог нь гэвэл бүжигчид нь өөрсдийн бүжиг сурсан арга барил , бүжгийн хэв маягаа нэг нэгэнгүй танилцуулж, анхлан суралцагчдад мэдлэг олгодог аж.
No comments:
Post a Comment