Sunday, May 6, 2018

ЛАТИН АМЕРИК БҮЖГИЙН 5 ГОЛ УРСГАЛ

1.Мамбо

Кубаас гаралтай мамбо нь Хавана хотын уугуул хөгжмийн зохиолч, хөгжимчин Арсенио Родригезийн 1930-аад онд үүсгэн, хөгжүүлсэн хөгжмийн урсгалыг даган 1940-ээд оны сүүлчээр Перез Прадо хэмээх дуучин, хөгжмийн зохиолчийн дэлгэрүүлсэн түргэн хэмнэлт бүжиг юм. Перез Прадо олон жил Мексикт амьдарч, 1980 онд тус улсын иргэн болсон нь мамбо бүжиг Латин Америкийн бусад улсад түгж, цаашлаад АНУ-д дэлгэрэхэд үлэмж нөлөөлжээ.
Зарим судлаач мамбогсалса бүжгийн эх гэж үз
дэг бөгөөд мамбо нь салсаг бодвол хагас алхалт, хагас товшилттой, тогтсон тоо хэмжээгүй, товшилт хооронд зогсоцгүй, дэглэлт нь тун чөлөөтбүжиг юм. Мамбо хэмээх үг Африкийн конго хэлээр “бурхадтай ярилцах” гэсэн утгатай. “Бурхадтай ярихад”хөлийн хөдөлгөөн, ташааны уян налархай байдал онцгой чухал тул мамбо бүжигчид бие барьсан хувцас, тэр дундаа эмэгтэйчүүд нь богино хормойтой даашинз өмсөнө.









2.Плена

Пуэрто Рикогоос үүсэлтэй плена бүжиг XIX зууны сүүлчээр буюу Пуэрто Рико дахь испаничуудын ноёрхол Америкийнхаар солигдон, чихрийн нишингийн талбайд ажиллаж байсан мянга мянган хүн эрх чөлөөтэй болохтой зэрэгцэн нийтийн дунд түгжээ. Эрх чөлөөгөө олсон боолууд, Карибын англи хэлт арлуудын ядуус хот суурин газарт суурьших нь эрс нэмэгдсэн энэ үед Пуэрто Рикогийн Понс хот шинээр сэргэн хөгжсөн афро-испани соёл, тэр дундаа плена бүжгийн төв болсон байна.
Нэгэн үе дан өнгөт арьстнуудын, доодсын бүжиг хэмээн адлагдаж байсан плена 1930-аад онд бүх нийтийн урлагийн салшгүй хэсэг болж, одоо ч пуэрто рикочуудын баяр наадмын гол цэнгүүн хэвээр байна. Олон хос нэгэн зэрэг бүжиглэдэг, ихэвчлэн дууны аянд бүжих тул плена нь хөнгөн, хялбар хөдөлгөөнтэй байдаг. Мөн эгэл ардын дундаас төрсөн, боолуудын хөгжүүлсэн урлаг болох онцлогоо хадгалан, бүжигчид нь урт, нэлмэгэр, хуучны загвартай даашинз, хослол өмсөнө. 















3.Меренге


Дунд зэргийн хэмнэлтэй, хос товшилттой энэ бүжиг XX зууны эхээр Доминиканы Бүгд Найрамдах Улсад үүсчээ. Европ, африк, креол болон нутгийн уугуул иргэдийн язгуур хөгжмийн онцлогуудыг цөмийг нь шингээсэн меренге нь 1930-аад оны сүүлчээр Латин Америкийн гол бүжгийн нэг болсон байна. Европын контреданс, баруун Африкийн бөмбөрт бүжгийг гол чигээ болгосон уг урсгал харилцаа дууны аянд бүждэг, бүжиглэгч хос бие биедээ үргэлж ойр байж, гар гараасаа бараг тавьдаггүй зэрэг онцлогтой.
Меренге бүжгийн хөгжмийгДоминиканы Бүгд Найрамдах Улсыг 30 жил захирсан Рафаэль Трухильо үндэсний хөгжмөөр нэрлэж байв. 

4.Бомба

Үүх түүх нь 1680-аад оноос эхтэй,Пуэрто Рикогийн олон хөгжмийн урсгалаас хамгийн “ахмад” нь болох бомба тус арлын хамгийн африкжуу хэмнэлтэй бүжгийн төрөл юм. Бомбагийн язгуур өнөөгийн Ганын нутагт хэдэн зуун жил аж төрсөн аканчуудын хөгжмөөс эхтэй. Бөмбөрийн нүргэлсэн хэмнэлтэй бомбаг анх чихрийн нишингийн талбайд бүжиглэдэг байсан бол 1800-гаад оны эхээр Пуэрто Рикогийн эрэг дагуух Понс, Лоиза Алди, Майягиз хотуудад хөгжим нь түгэн дэлгэрснээр нийтийг хамарсан бүжигт наадмын гол бүжиг нь бомба болжээ.
Бомба бүжгийн хөгжим өдгөө пленагийн хамт дэлхийн урлаг соёлын тавцан дээр Пуэрто Риког дангаараа шахам төлөөлж байна. Энэ хоёр урсгалын аль аль нь анх 1950-иад онд анх Пуэрто Рикогоос гадна түгж, нэн ялангуяа Хойд Америкийн хар арьстнуудын дунд ихэд танигджээ. 









5.Бачата

1960-аад он хүртэл бие даасан урсгал хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй Доминиканы бачата нь нутгийн ядуусын дунд үүссэн аядуу хэмнэл, намуун аястай бүжгийн хөгжим юм. Дуучин гоцолж, гитарын аялгуу дагалдах маягаар анх үүссэн бачата Кубын болеро хөгжмийг Латин Америк болон Карибын орнуудад түгэхтэй зэрэгцэн дуучны арга барил, хөгжмийн гоцлол, яруу найраг, хослол бүжгийн аль алийг чухалчилсан цогц урсгал болон хөгжжээ. Өдгөө бачата нь Доминиканы соёлын биет бус өвийн нэг юм.
Бачата нь Доминиканы ядуусын хороололд болдог байсан нийтийн үдэшлэгийг нэрийдсэн үг бөгөөд анхдагч хөнгөн романтик аясаа гээн гээсээр 1980-аад оноос гуниглангуй, удаан ая дантай болжээ. Сонгодог бачата өдгөө европ болон модерн танготой хосолсон бачатанго, нийтийн цэнгээний зэрэг олон дэд урсгалтай болон хөгжөөд байна.

No comments:

Post a Comment

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болж...